Жоохноо би чамд хайртай
Олимпийн наадамтай эн зэргэцэх нэр хүнд бүхий Хөл бөмбөгийн ДАШТ сүр жавхлантайгаар нээлтээ хийлээ. Хар тивд анх удаа зохиогдож буй ДАШТ-ийг нээж FIFA-гийн ерөнхийлөгч ноён Йозеф Блаттер үг хэлсэн юм.
Тэрээр: “Хөлбөмбөгийн дэлхийн аварга Өмнөд Африкт хүрэлцэн ирлээ. Тэмцээнийг зохион байгуулахад хамаг хүч боломжоо зориулсан Өмнөд Африкийн ард түмэнд талархлаа илэрхийлье. Эрхэм хүндэт Нельсон Мандела энд ирж чадаагүй нь харамсалтай ч, түүний эрч хүчээр Соккер сити цэнгэлдэх хүрээлэн бялхаж байна” гэв.
Түүний дараа Нельсон Манделагийн илгээсэн мэндчилгээг ӨАБНУ-ын ерөнхийлөгч Ж.Зума дамжуулсан юм. “Өмнөд Африкийн ард түмний шүтээн, хайр бахархалын дээд болсон хүн Нельсон Манделла энд ирж чадаагүй ч түүний үгийг би дамжуулж байгаадаа баяртай байна. Тэр хэлэхдээ Африкчууд баярлах цаг нь болсон, Энэ бол Африкийн Дэлхийн аварга. Африкийн ард түмэн энэ баяр бахадлыг цөм мэдрэх ёстой гэж хэлсэн” хэмээв.
Бүтэн сарын турш дэлхий дахиныг байлдан дагуулах Хөл бөмбөгийн тэмцээн зохион байгуулагч орон ӨАБНУ болон Мексикийн багийн тоглолтоор эхлэв. А хэсгийн эхний энэхүү тоглолт 1:1-ийн харьцаатай өндөрлөсөн юм.
мэдээлэл